当前位置:主页 > 配货车 >

Хятад улс сансрын цахилгаан станц

发布时间:19-12-06 阅读:159

 Хятад улс 2035 он гэхэд 200 тонн мегаваттын хүчин чадал бүхий сансрын цахилгаан станц барина гэж Хятадын сансрын технологийн академиас мэдэгдлээ.
Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Фужянь мужийн Шямэн хотод болсон Хятад-Оросын инженерчлэлийн 6-р форумын үеэр эрдэм шинжилгээний ажилтан Ван Ли: “Сансрын цахилгаан станц нь манай дэлхий дээр тусдаггүй нарны энергийг цуглуулж, эрчим хүч үйлдвэрлэнэ” гэж онцолсон байна. Тус станц нь нарны эрчим хүчийг бичил үелзэл болгон цацраг туяа хэлбэрт оруулж, үүнийгээ дэлхийн гадаргуу руу утасгүй сүлжээгээр дамжуулах ажээ.
Хязгааргүй, цэвэр эрчим хүчний нөөцтэй болох хүн төрөлхтний мөрөөдлийг биелүүлэхийн тулд шинжлэх ухааны томоохон судалгаа шинжилгээ хийж, энэ салбарт олон улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа Хятадын тал тус форумын үеэр онцолсон байна.
Байгаль дэлхий, уул усаа сүйтгэн цөлмөж байж эрчим хүч үйлдвэрлэдэг уламжлалт аргатай харьцуулахад сансрын эрчим хүчний станц нь шавхагдашгүй нөөцөөс эрчим хүч бий болгоно гэдэг утгаараа хор хөнөөл багатай байх болно гэж эрдэмтэд үзэж байна. Мөн байгалийн гамшиг осол тохиолдсон ч сансрын эрчим хүчний станц хэвийн тогтвортой ажилласаар байх болно гэж мэргэжилтнүүд хэлж байна.
 1941 онд зөгнөлт зохиолч Айзек Азимовын сансарт нарны эрчим хүчийг цуглуулах тухай үзэл ихэд шуугиан тарьсан билээ.  Харин 1968 онд Америкийн Сансрын нислэгийн инженер Питер Глейзер сансарт гелиостанц байгуулах тухай албан ёсны санал бичиж байжээ. Хятад улс ч мөн нарны эрчим хүчийг цуглуулах тухай төрөл бүрйн  санал шийдлийг дэлхий нийтэд дэвшүүлэн тавьж байсан.
2008 онд Хятад улс сансрын эрчим хүчний станц байгуулах эрэл хайгуул хийж эхэлсэн бөгөөд утасгүй сүлжээгээр цахилгаан, эрчим хүч дамжуулах гарц хайж олсон нь өдгөө энэ станцыг байгуулж болох талаар сэдэл өгчээ. Одоогоор өндөр хүчин чадал бүхий цахилгаан, эрчим хүчийг утасгүй сүлжээгээр түгээх, түүний орчин тойронд  үзүүлэх үр нөлөөг судлах зорилгоор Хятадын зүүн өмнөд хэсэгт судалгааны бааз барихаар төлөвлөж байгаа аж.



上一篇:美奉行反恐双重标准造成人道主义灾难
下一篇:没有了

推荐图文

热点推荐